Return & Exchange

INTERNATIONAL

All Michel&Amazonka products are produced in limited quantities to prevent overstocking, reduce economic loss, and minimize environmental impact. For this reason, our return and exchange policy is strict. At this time, we are unable to process returns or exchanges for products purchased from abroad due to limited international shipping options.

Please email us [email protected] if you have any questions.


БУСАД УЛСААС БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН БУЦААХ

“Мичел Амазонка” брэнд нь илүүдэл материал, үр ашиггүй зардал гаргахгүй, байгаль орчинд ээлтэй байдлаар үйл ажиллагаагаа явуулахыг зорьдог. Бид чанарын өндөр шаардлага хангасан цөөн тооны бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаардаг. Иймээс олон улсын хэрэглэгчдэд зориулсан буцаалт хийх болон бүтээгдэхүүн солих боломжгүй тул худалдан авалтаа сайтар нягталж, зөв сонголт хийхийг зөвлөж байна.

Таныг оновчтой сонголт хийхэд бид үргэлж дэмжлэг үзүүлж, шаардлагатай зөвлөгөөг өгөхөд бэлэн байна.

Хэрэв танд нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол [email protected] хаягаар бидэнтэй холбогдоно уу.


DOMESTIC

If you are purchasing from Mongolia, please check the products at your doorstep. If the item is not what you expected, you may return it immediately to the deliverer. Otherwise, domestic online purchases are not eligible for return.

You may exchange a product if the size does not fit you. Please inform us by calling 7707-8884, and our delivery service will arrange to bring you the correct size.

Once the return form is completed and the products—with all tags intact and in their original packaging—reach our HQ, we will process your reimbursement. This typically takes up to 5 business days.


ДОТООД ДАХЬ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БУЦААЛТ 

Монгол улс дотор бараа бүтээгдэхүүн захиалан худалдан авсан тохиолдолд хүргэлт очсон даруйд барааг сайтар шалгаж авна уу. Барааг хүлээн авч гарын үсэг зурж баталгаажуулсан тохиолдолд буцаалт хийх боломжгүй болохыг анхаарна уу.

Таны захиалсан бараа бүтээгдэхүүний хэмжээ, размер өөрт тань таарахгүй бол 24 цагийн дотор 7707-8884 дугаарын утсаар манай мэдээллийн ажилтантай холбогдон танд таарах размераар үнэгүй солиулан авах боломжтой.  

Бид таны худалдан авсан бараа бүтээгдэхүүний буцаалтын формыг хүлээн зөвшөөрч, бараа бүтээгдэхүүний хаяг шошго, баглаа боодол хөндөгдөөгүй, ямар нэгэн бохирдол, үнэр шингээгүй тохиолдолд ажлын 5 хоногт багтаан гомдол саналыг шийдвэрлэнэ.


IN-STORE PURCHASE

You may return or exchange all or part of your order within 24 hours of the purchase date.

To begin a return, please contact us at 77078884, then bring the product to us with all tags intact and in its original packaging. At the counter, you will be asked to complete our return form detailing the reason for the return. For exchanges, the same form must be completed.

Please note that products with removed or missing tags cannot be returned or exchanged.


ДЭЛГҮҮРЭЭС АВСАН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БУЦААЛТ 

Манай нэрийн дэлгүүрээс худалдан авсан бараа бүтээгдэхүүний хаяг шошго, баглаа боодол хөндөгдөөгүй, ямар нэгэн бохирдол, үнэр шингээгүй тохиолдолд худалдан авалтын баримтыг үндэслэн 24 цагийн дотор буцаах боломжтой.

Дээрх тохиолдолд та манай 7707-8884 дугаарын утсаар мэдээллийн ажилтантай холбогдон бүтээгдэхүүн буцаах талаар саналаа яаралтай мэдэгдэж бидэнд авч ирэх ба бараа буцаалтын формыг бөглөж баталгаажуулна.    

Хэрэв хаяг шошго, баглаа боодол хөндөгдсөн, ямар нэгэн бохирдол, үнэр шингэсэн, өмсөж гэмтээсэн эсвэл худалдан авсан баримт байхгүй бол бараа бүтээгдэхүүнийг буцаах боломжгүйг анхаарна уу.


ORDER

Made-to-order items are not returnable. Customers are responsible for discussing and confirming all design details before placing an order. Once the order is confirmed and payment is made, it cannot be returned, as the item is made only for you.

However, you may request changes to certain design elements during the fitting process.


ЗАХИАЛГЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БУЦААЛТ 

Захиалгаар хийгдсэн бараа бүтээгдэхүүнийг буцаах боломжгүй ба худалдан авагч шаардлагатай мэдээллүүдийг гүйцэтгэл эхлэхээс өмнө өгсөн байх шаардлагатай. Хэрэв захиалгын бүтээгдэхүүнд засвар оруулах бол эцсийн гүйцэтгэл хийгдэхээс өмнө мэдэгдэх үүрэгтэй.