FAQ
DO YOU SHIP ABROAD? / ГАДААД РУУ ИЛГЭЭМЖЭЭР БҮТЭЭГДЭХҮҮН ИЛГЭЭДЭГ ҮҮ?
We are not currently offering international shipping.
Одоогийн байдлаар бид гадаад илгээмж явуулахгүй байгаа.
WHERE CAN I PURCHASE LATEST COLLECTION? / ШИНЭ ЦУГЛУУЛГЫГ ХААНААС ХУДАЛДАН АВАХ БОЛОМЖТОЙ ВЭ?
Once our new collection is introduced to the public via our website, social media platforms and dispatched to our flagship store and branches. Our flagship store is located on the 2nd floor of Galleria Ulaanbaatar, on the eastern side of the Government House.
The branch stores address:
The Ulaanbaatar Department store - 2nd floor
The State Department Store - 2nd floor
Шинэ цуглуулганы зураг манай веб болон сошиал хуудсанд тавигдсанаар төв болон салбар дэлгүүрүүд рүү шилжиж очдог. Манай төв дэлгүүр Засгийн газрын ордны зүүн талд байрлах Галлериа Улаанбаатар төвийн 2-р давхарт байрлаж байгаа.
Салбар дэлгүүрийн хаяг:
Улсын Их Дэлгүүр - 2 давхарт
Улаанбаатар Их Дэлгүүр - 2 давхарт
WHERE DO I ORDER? / ЗАХИАЛГА ХЭРХЭН ӨГӨХ ВЭ?
You can contact our designer through the stylist at our flagship store to request an appointment for placing an order. Stylists serve as the main bridge between our customers and the atelier. They can provide detailed information about the products available for custom order. While some of our previous designs can be ordered, please note that certain pieces are unique and cannot be reproduced exactly. Stylists are happy to guide you through previous designs and help you make the right choice.
Once the designer confirms the possibility of creating a piece, you can contact them directly to schedule a convenient appointment and discuss your preferences. After finalizing your design and selecting colors, our team will process your order and confirm it upon receipt of deposit.
Та манай төв дэлгүүрт ажиллаж буй стилистээр дамжуулан дизайнертай холбогдож захиалга өгөх уулзалтын цагийг товлох боломжтой. Стилистүүд нь үйлчлүүлэгч болон урлангийн хоорондох гол холбоос бөгөөд захиалгаар гарах боломжтой бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг. Өмнө гарч байсан зарим загварыг захиалгаар авах боломжтой ч, зарим загварууд нь цор ганц бүтээгдсэн тул яг адил хувилбараар дахин үйлдвэрлэх боломжгүй гэдгийг анхаарна уу. Стилистүүд танд өмнөх загваруудыг танилцуулж, хамгийн тохиромжтой сонголт хийхэд туслах болно.
Дизайнер захиалгаар гаргах боломжтой эсэхийг баталсны дараа та дизайнертай шууд холбогдон цаг товлосоноор хүссэн загвар, өнгө зэргийг ярилцах боломжтой. Загвар болон өнгөө эцэслэсний дараа манай баг таны захиалгыг хүлээн авч, урьдчилгаа төлбөр хүлээн авснаас захиалга албан ёсоор баталгаажна.
WHY SOME PRODUCTS ARE LIMITED TO ONE PIECE? / ЯАГААД ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮН НЭГ ЭСВЭЛ МАШ ЦӨӨН ТООГООР ГАРДАГ ВЭ?
Some of our designs are produced in limited quantities exclusively for the Mongolian market, while the same designs can be reproduced for the international market. Certain designs are one-of-a-kind and require extensive hours of craftsmanship, which results in higher prices. Often, customers request that these designs remain exclusive to the Mongolian market. Additionally, our designers determine the number of copies during the collection planning stage. Typically, only one piece of each design is showcased when a collection is presented.
Зарим загвараа бид дотоодын зах зээлд зориулан хязгаарлагдмал тоогоор үйлдвэрлэдэг бол, эдгээр загварыг гадаад зах зээлд дахин үйлдвэрлэх боломжтой. Зарим загвар нь ганцхан ширхэг хийгддэг бөгөөд олон цагийн хөдөлмөр шаарддаг тул өртөг өндөртэй байхаас гадна эхний худалдан авагч дахин дотоод зах зээлд гаргахгүй байх хүсэлт тавих тохиолдол байдаг. Мөн дизайнерууд цуглуулга төлөвлөх үед бүтээгдэхүүний тоог тогтоодог бөгөөд цуглуулга танилцуулахдаа загвар бүрээс нэг ширхэгийг гаргадаг.
IS GIFT PACKAGING AVAILABLE? / БЭЛГИЙН САВ БАГЛАА БООДОЛ БАЙДАГ УУ?
If you would like gift packaging for your purchase, please let us know in advance. We will provide a gift box or wrapping along with a complimentary personalized gift card. Please note that additional charges may apply depending on the packaging design and the total order value.
Хэрвээ та худалдан авч байгаа бүтээгдэхүүнээ бэлгийн савлагаатай авах хүсэлтэй байгаа бол бидэнд урьдчилан мэдэгдсэнээр бэлгийн сав болон мэндчилгээний карттай авах боломжтой. Савлагааны загвар болоод нийт үнийн дүнгээс хамааран савлагааны нэмэлт үнэ тооцогдох болохыг анхаарна уу!
WHAT ARE MY PAYMENT OPTIONS? / ТӨЛБӨР ХИЙХ БОЛОМЖУУДЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ?
You can pay in cash, by card, or via other payment methods such as StorePay and QPay at our flagship stores in Mongolia. If you are purchasing from abroad, you can use your bank card to complete transactions for our online items. For more detailed information, please visit our website or contact us at [email protected].
Та манай нэрийн дэлгүүрт бэлэн мөнгө, картаар эсвэл StorePay, QPay зэрэг төлбөрийн хэрэгслээр төлбөр хийх боломжтой. Хэрэв та гадаадаас вэб хуудсаар худалдан авч байгаа бол онлайн бараанд банкны картаа ашиглан төлбөрөө хийж болно. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг вэб хуудсаас авах эсвэл [email protected] хаягаар холбогдон лавлаж болно.
ANY DISCOUNT AND PROMOTIONS? / ЯМАР ХЯМДРАЛ УРАМШУУЛАЛ БАЙДАГ ВЭ?
We currently offer 3 types of discounts and promotions:
1. Glamour Credit Card Discount: If you are a Glamour credit card holder of Khan Bank, you are eligible for a 5% discount.
2. VIP Membership: Our regular customers have VIP membership card that offers discounts only for them. For more information about the VIP card, please contact our staff at the flagship store.
3. Designer Birthday Sale: Every year in July, our designers celebrate their birthdays by offering a 50% discount on all available products in our stores for 8 hours only.
Other discounts and promotions will be announced on our website accordingly.
Бид үйлчлүүлэгчдэдээ зориулан одоогоор дараах 3 төрлийн хямдрал, урамшууллыг санал болгож байна:
1. Гламур картын хөнгөлөлт: Хааны банкны Гламур карт эзэмшигч бол 5%-н хөнгөлөлт эдлэх боломжтой.
2. VIP гишүүнчлэл: Манай байнгын үйлчлүүлэгчид VIP гишүүнчлэлийн картыг ашиглан онцгой хөнгөлөлт эдлэх боломжтой. VIP картын талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай нэрийн дэлгүүртэй холбогдон авна уу.
3. Дизайнеруудын төрсөн өдрийн хямдрал: Жил бүрийн 7-р сард манай дизайнерууд төрсөн өдрөө тэмдэглэн дэлгүүрт байгаа бүх бүтээгдэхүүнд зөвхөн 8 цагийн хугацаанд 50%-н хөнгөлөлт үзүүлдэг.
Бусад хямдрал, урамшууллын талаарх мэдээллийг манай вэб хуудсаар цаг тухайд нь мэдээлнэ.
WHAT ARE MY DELIVERY OPTIONS OUTSIDE MONGOLIA? / БОЛОМЖИТ ГАДААД ХҮРГЭЛТ ХЭРХЭН ХИЙГДДЭГ ВЭ?
If you are residing outside Mongolia and wish to purchase our products, the easiest option may be to ask family, friends, or relatives who are traveling to your location to bring them for you.
If this option is not available, we can ship your order via the Central Post Office. Please note that shipping fees will apply in addition to the cost of your order.
Хэрэв та гадаад улсад оршин суудаг бөгөөд манай бүтээгдэхүүнийг худалдан авах хүсэлтэй бол хамгийн хялбар бөгөөд найдтартай арга нь танай орон руу аялж буй гэр бүл, хамаатан, найз нөхдөөрөө дамжуулан бүтээгдэхүүнийг хүргүүлэн авах юм.
Хэрэв энэ сонголт таньд байхгүй байгаа тохиолдолд бид таны зааж хүссэн шуудан илгээмжийн газраар бүтээгдэхүүнийг тань илгээх боломжтой ба илгээмжийн үнийг худалдан авагч өөрөө хариуцана.
WHAT ARE YOUR RETURN / EXCHANGE POLICIES? / БУЦААХ, СОЛИХ БОЛОМЖТОЙ ЮУ
For Michel & Amazonka custom orders, we do not accept returns, as each item is made specifically according to your preferences. We therefore ask that you carefully confirm your order and selections before placing it.
For ready-to-wear products purchased in-store, returns are accepted within 24 hours of purchase. Products must be returned in their original condition with tags intact. Items that have been altered, worn, or damaged are not eligible for return.
Exchanges are possible if the size does not fit or the color is incorrect, within 48 hours of purchase. Please note that exchanged products must also be in their original condition.
Michel & Amazonka-ийн захиалгат бүтээгдэхүүн таны хүсэлт, сонголтод тулгуурлан тусгайлан хийгддэг учраас буцаах боломжгүй байдаг. Тиймээс захиалга өгөхдөө өөрийн хүсэл санаагаа тодорхой хэлж ойлгуулах шаардлагатай ба примектээ заавал ирэх шаардлагатайг анхаарна уу!
Дэлгүүрээс бэлэн бүтээгдэхүүн худалдан авсан тохиолдолд 24 цагийн дотор буцаалт хийх боломжтой. Бүтээгдэхүүнийг буцаахдаа анх авсан байдлаар нь буюу шошго, сав боодолтой буцаах шаардлагатай. Хэрэв бүтээгдэхүүн ямар нэгэн байдлаар анхны байдлаа алдсан, бүтээгдэхүүнд өөрчлөлт оруулсан, өмссөн, гэмтсэн бол буцаах боломжгүй.
Хэмжээ тохирохгүй эсвэл өнгө зөрсөн тохиолдолд бүтээгдэхүүнийг 48 цагийн дотор солих боломжтой. Бүтээгдэхүүн заавал анх худалдан авсан нөхцөл байдалтай байх ёстойг анхаарна уу.
HOW DO I FIND EMPLOYMENT WITH MICHEL&AMAZONKA? / ХЭРХЭН АЖИЛД ОРОХ БОЛОМЖТОЙ ВЭ?
To apply for a position or an internship, please check openings at CAREER and apply online. Your application will be processed by the Human Resources Manager. If there is an opportunity in which your qualifications meet our needs, we will contact you. We apologize that we are unable to respond to all inquiries.
Хэрэв та манай компанид ажилд орох эсвэл дадлага хийх хүсэлтэй байгаа бол манай вэб хуудасны Career цэсээр дамжуулан өөрийн мэдээллээ илгээнэ үү! Манай хүний нөөцийн мэргэжилтэн ажил горилогчдын мэдээлэлтэй танилцаж боломжит хүмүүстэй эргэн холбогдох болно. Харамсалтай нь бид бүх хүнд хариу өгөх боломжгүй байдаг тул хүлцэл өчиж байна.
HOW LONG DOES AN ORDER TAKE? / ЗАХИАЛГЫН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭР УДАЖ ГАРДАГ ВЭ?
The production timeline depends on the type and complexity of the design. Typically, an average order is ready within 2 weeks. However, during peak season, orders may take up to 2 months. If we receive a high volume of orders and cannot fulfill them within this timeframe, we temporarily close new orders. Updates and notifications are posted on our Facebook and Instagram pages.
Захалгын бүтээгдэхүүн бэлэн болох хугацаа харилцан адилгүй байдаг. Бүтээгдэхүүний загвар, хийц, ажлын төлөвлөгөө зэргээс хамааран захиалгын бүтээгдэхүүн 2 долоо хоногоос 2 сар хүртэлх хугацааны дараа гардаг. Захиалгын бүтээгдэхүүн богино хугацаанд гарах боломжгүй тохиолдолд бид захиалгыг түр хугацаанд хаадаг.
WHAT ARE MY DELIVERY OPTIONS WITHIN MONGOLIA? / БОЛОМЖИТ ДОТООД ХҮРГЭЛТ ХЭРХЭН ХИЙГДДЭГ ВЭ?
We offer delivery of our products within Ulaanbaatar and other provinces across the country for a delivery fee. Orders within Ulaanbaatar are typically delivered within 48 hours, although delivery may take longer during peak seasons. For other provinces, we use the Central Postal Service, and delivery times depend on their schedule.
Бид Улаанбаатар хот болон бусад аймаг руу 48 цагийн үнэгүй хүргэлт хийж байгаа. Тэмдэглэлт өдрүүдийн өмнөх оргил үеэр хүргэлт удаашрах магадлалтайг анхаарна уу. Орон нутаг руу бараа хүргэлтийн үйлчилгээг Төв шуудангийн үйлчилгээг ашиглан хийдэг ба тус компанийн хуваариас шалтгаалан таны захиалга хүргэгдэх тул хугацаа харилцан адилгүй байдаг.
HOW CAN I ATTEND MICHEL&AMAZONKA FASHION SHOW? / MICHEL&AMAZONKA ЗАГВАРЫН ШОУНД ХЭРХЭН ОРОХ БОЛОМЖТОЙ ВЭ?
We organize fashion show once in 2 years and we always invite our loyal customers. Golden VIP card holders receive exclusive invitations to the event. The dress code for the show is always an outfit from Michel & Amazonka.
Бид 2 жил тутамд загварын шоугаа зохион байгуулдаг бөгөөд зөвхөн үнэнч худалдан авагч нар болох Алтан карттай үйлчлүүлэгчдээ урьж оролцуулдаг уламжлалтай. Хэрэв та манай алтан картын эзэмшигч бол манай загварын шоунд оролцохдоо зөвхөн Michel&Amazonka өмсөж ирнэ үү.
HOW CAN I BECOME A MICHEL&AMAZONKA MODEL? / ХЭРХЭН MICHEL&AMAZONKA МОДЕЛ БОЛОХ БОЛОМЖТОЙ ВЭ?
We are in a constant search for a new face and a look, therefore if you think you qualify to be a model, you can send your resume to [email protected]. We will contact you back if you are the one we are looking for.
Бид үргэлж шинэ дүр төрхний эрэл хийж байдаг тул та өөрийн зураг мэдээллийг [email protected] хаягаар илгээх боломжтой. Таны дүр төрх бидний хайж байгаа эрэлд нийцвэл бид эргэж холбогддог.
We are always on the lookout for fresh faces and unique looks. If you believe you qualify to be a model, please send your portfolio and resume to [email protected]. We will get in touch if your profile matches what we are looking for.
Бид үргэлж шинэ, өвөрмөц дүр төрхийг эрэлхийлдэг. Хэрэв та модель болох ур чадварыг хангасан гэж үзэж байвал өөрийн зураг, мэдээллээ [email protected] хаягаар илгээнэ үү. Таны дүр төрх бидний шаардлагад нийцвэл бид эргэн холбогдох болно.
