Product care

HOW TO CLEAN MICHEL&AMAZONKA COUTURE DRESSES?

All Michel&Amazonka COUTURE products require dry cleaning only. Please consult with the stylist or check product care label inside the garment for appropriate cleaning instruction.

Please do not use strong cleaning substance and bleaches on any product without consulting with us. Some decorative elements might change colors due to chemical reactions. Always use mild and organic products that are suitable for your skin.


“Мичел Амазонка” брендийн Кутьюр бүтээгдэхүүнийг хэрхэн арчлах вэ?

“Мичел Амазонка” брендийн Кутьюр ажиллагаатай бүх төрлийн бүтээгдэхүүнийг зөвхөн ХУУРАЙ ХИМИ ЦЭВЭРЛЭГЭЭ ашиглан цэвэрлэнэ. Мөн та мэргэжилтэн, мэргэжлийн стилистээс зөвлөгөө авч бүтээгдэхүүн дотор байршсан угаалга арчилгааны заавартай сайтар танилцана уу. Ямар ч тохиолдолд хүчтэй цэвэрлэх бодис болон цайруулагч хэрэглэж болохгүй. Зарим төрлийн чимэглэлийн материалууд нь цэвэрлэх бодисын нөлөөгөөр химийн урвалд орж өнгө, шинж чанар нь өөрчлөгдөж болзошгүйг анхаарна уу.


HOW TO CLEAN MICHEL&AMAZONKA CASHMERE AT HOME?

Dry cleaning is one of the best ways of washing cashmere garment and it sure is the best way. Just give your cashmere to the nearest specialist dry cleaner who knows it better. They will take care of your cashmere professionally. This is the ideal way to care for your cashmere properly, especially for their long life.

Hand washing is another excellent way to care for cashmere and can also help prolong its life. At home, use a mild shampoo specifically formulated for cashmere. Many cashmere purchases even include a special shampoo. Since cashmere is a protein fiber similar to human hair, it responds well to gentle washing techniques. Use moderately warm water, add a small amount of shampoo, and wash the garment gently without rubbing or scrubbing. Let it soak for at least 15 minutes and softly swish it around in the soapy water. For best results, wash your cashmere only after 3–4 wears.

PLEASE BE CAREFUL NOT TO RUB WITH HARD OBJECTS.

Remove Excess Water
When hand-washing cashmere, gently lift the garment from the rinsed water and squish it to remove most of the moisture. Lay it flat on a surface and place a clean, white towel large enough to accommodate the garment underneath. Starting at the top, roll the towel and the garment together, gently pressing on the roll to allow the towel to absorb the remaining water.

Lay Flat to Dry
Always lay your cashmere flat in its natural shape to dry, which helps maintain its original form. Avoid direct sunlight to prevent color fading.

Ironing
Ironing is generally not recommended for all cashmere garments. If ironing is necessary, place a colorless cloth over the garment and use the wool or delicate setting on your iron.

Freshening and Moth Protection
An antistatic, non-toxic spray with antibacterial properties can freshen sweaters, suits, coats, hats, and blankets between washes. It removes odors while adding a light scent and also acts as a natural moth repellent. This spray is ideal for use in closets, drawers, or for long-term storage.

Storing Cashmere
Proper storage is essential for preserving cashmere. Always clean garments before storing them in a sealed container or storage box, as dirt, sweat, hair, and stains attract moths. Adding fragrant sachets can help protect your cashmere. Replace the sachets when the scent fades. If you notice any moths, place the garment in the freezer for about three days, then follow the drying method before storing.

Pilling
Cashmere may naturally pill over time. This is a characteristic of fine cashmere and does not indicate poor quality. Instead of pulling pills off by hand, use a specialized cashmere comb, such as the Michel & Amazonka comb included with your purchase. It removes pills safely and helps soften the fabric.

Rest Between Wears
Cashmere is a delicate material that needs to rest between wears. Avoid wearing the same garment every day. Air it out between uses, store folded, and you will significantly prolong the life of your favorite pieces.


MICHEL&AMAZONKA НООЛУУРЫГ ГЭРТЭЭ ХЭРХЭН ЦЭВЭРЛЭХ ВЭ? 

Бүх төрлийн ноолууран хувцасыг цэвэрлэх хамгийн шалгарсан арга бол хуурай хими цэвэрлэгээгээр цэвэрлэх юм. Та өөрт хамгийн ойр байрлах хуурай хими цэвэрлэгээний газарт хандаж бүтээгдэхүүний шинж чанарыг мэргэжилтэнд хэлж зөвлөгөө авснаар таны хайртай бүтээгдэхүүнийг арчлах, эдэлгээг удаан байлгах хамгийн оновчтой аргыг зааж өгөх болно.

Ноолууран эдлэлийг хөнгөн гар аргаар угаах нь хамгийн энгийн бөгөөд түгээмэл арга юм. Ингэхдээ зориулалтын гар аргаар ноолууран эдлэл угаагч бодис ашиглахыг зөвлөж байна. “Мичел Амазонка” бренд нь өөрийн нэрийн ноолууран бүтээгдэхүүнүүдийг дагалдуулан 100% органик бүтэцтэй зориулалтын шампунийг бэлэглэдэг. Ноолуурын бүтэц, шинж чанар нь эмзэг зөөлөн бөгөөд хүний үстэй ойролцоо бүтэцтэй байдаг тул ноолууран бүтээгдэхүүнийг зөөлөн аргаар цэвэрлэх хэрэгтэй. Ингэхдээ бүтээгдэхүүний овор хэмжээнээс шалтгаалан тасалгааны хэмтэй усанд 1 литр тутамд 20 мл байхаар тооцоолон шампунийг хийж хөөсрүүлнэ. Улмаар цэвэрлэх бүтээгдэхүүнээ хийж 15 минут орчим зөөлөн базлах, булхуулах байдлаар угаана.

МУШГИХ БОЛОН ШИРҮҮН ЗҮЙЛСЭЭР ОГТ ҮРЖ БОЛОХГҮЙГ АНХААРНА УУ!

Угааж дуусаад уснаас гаргаж цэвэр усанд шампунийг арилтал булхуулж илүүдэл усыг зөөлөн базаж шавхарна. Шавхарсан бүтээгдэхүүнийг хавтгай гадарга дээр зөв хэлбэрт оруулан тавина. Бүтээгдэхүүний дээрээс хуурай алчуур жигд тавьж алчуур бүтээгдэхүүн хоёрыг хамтад нь нямбайлан хуйлснаар илүүдэл ус алчууранд шингэнэ.

Улмаар дахин хавтгай гадарга дээр зөв хэлбэрт оруулан дэлгэж тавих ба нарны шууд тусгалаас хол хатааснаар өөрийн натурал өнгө, хэлбэрийг хадгалах болно.

Ноолууран бүтээгдэхүүнийг индүүдэх нь тийм ч тохиромжтой биш хэдий ч шаардлагатай тохиолдолд зөв хэлбэрт оруулан дээр нь будаггүй ноосон эсвэл даавуун материалыг тавьж дундаж температураар индүүднэ.

Цахилгаанжилтын эсрэг цацлагыг хэрэглэх нь төрөл бүрийн бактери үүсэх, элдэв таагүй үнэрийг арилгах зэрэг давуу талтай тул цамц, хүрэм, малгай, бланкет зэрэгт хэрэглэхийг зөвлөж байна. Бүтээгдэхүүнийг удаан хугацаанд шүүгээ, шургуулга зэрэгт хадгалах үедээ цацлагыг цацсанаар хортон шавьж болон цагаан эрвээхэй зэргээс хамгаалах давуу талтай.

Ноолууран эдлэлийг зөв хадгалах нь бүтээгдэхүүний эдэлгээг уртасгахад маш чухал нөлөөтэй. Ноолууран бүтээгдэхүүнд шингэсэн бохирдол, хөлс, үс болон тоосонцорууд нь хортон шавьжийг өөртөө татдаг тул битүү хайрцаг, саванд хадгалах нь зүйтэй. Ингэхдээ төрөл бүрийн үнэрт дугтуйтай хамт хадгалах ба хэрэв цагаан эрвээхэй зэрэг ямар нэг хортон шавьж үзэгдсэн даруйд хөлдөөгчинд хийн 3 хоногийн турш байлгаснаар дээрх асуудлаас ангижирч болно.

Ноолууран эдлэл нь байгалийн гаралтай бүтээгдэхүүн тул угаалт, хэрэглээнээс шалтгаалан бөөсөрч, бөөгнөрч болох бөгөөд энэ нь тухайн бүтээгдэхүүн чанар муутай гэсэн үг биш юм. Хэрэв худалдан авсан бүтээгдэхүүн тань бөөсөрч, бөөгнөрсөн бол гараар түүх эсвэл “Мичел Амазонка” бүтээгдэхүүнийг дагалдан очдог зориулалтын самаар төвөггүй цэвэрлэж болох ба таны ноолууран эдлэл улам зөөлхөн, таатай болсныг мэдрэх болно.

Ноолуур бол маш тансаг хэрнээ эмзэг бүтээгдэхүүн тул та өдөр бүр нэг бүтээгдэхүүнээ өмсөж эдэлгээнд оруулах нь тийм ч зохимжтой биш юм. Тиймээс та өөрийн хайртай бүтээгдэхүүнээ онцгой арчилж зөв угааж, зөв эвхэж, агаарт байлгаж, ээлжлэн хэрэглэх нь бүтээгдэхүүний эдэлгээг уртасгадаг.


HOW TO CLEAN MICHEL&AMAZONKA SILK DEELS&GARMENTS?

Silk is an investment. It’s a fabric that should be bought with a long term relationship in mind. Picking timeless styles and avoiding quick trends will help keep your investment pieces relevant beyond a season. Like our label says, when it comes to washing your silk leaving it to the experts at the dry cleaners is the absolute best way to extend the life of your silk and keep its subtle lustre and delicate hand feel (especially if we’re talking stains).

For Ethnic deels your only option is dry cleaning. Deel is made of the world’s most ancient and luxurious fabric and it requires delicate cleaning even for a tiny stain. We make different ornaments on our deels and therefore cleaning at home might ruin the embroideries and the metal elements like silver, gold or copper buttons. 

Please take you Deel to the nearest professional dry cleaner and consult with our staff via 7707-8884 for additional information regarding materials used in your Deel.


Мичел Амазонка брендийн торгон бүтээгдэхүүнийг хэрхэн цэвэрлэх вэ? 

Эрт үеэс торгон эдлэл нь эрхэмсэг тансаг байдлын илэрхийлэл болсоор ирсэн ба олон зуун жилийн туршид энэ шинж чанараа алдалгүй өнөө цагтай золгожээ. Тиймээс та өөрт байгаа тансаг хувцас, хэрэглэлийг цэвэрлэх бол хуурай хими цэвэрлэгээ ашиглах, мэргэжлийн хүнээр арчлуулах нь хамгийн оновчтой шийдэл юм. Ингэснээр та тухайн бүтээгдэхүүний эдэлгээ, үнэт шинж чанарыг уртасгаад зогсохгүй өнгө, тансаг байдлыг нь хэвээр хадгалах болно.

Уламжлалт хэв загвартай дээлийг цэвэрлэх цорын ганц арга бол хуурай хими цэвэрлэгээ. Уламжлалт дээл хувцас бол дэлхийн хамгийн эртний бөгөөд хамгийн тансаг материалуудыг ашиглаж бүтдэг тул үл ялиг жижиг толбыг ч маш нямбай цэвэрлэх хэрэгтэй. "Мичел Амазонка" брендийн дээлнүүд нь олон янзын чимэглэл, гар ажиллагаатай байдаг тул гэрийн нөхцөлд гараар цэвэрлэх нь тухайн бүтээгдэхүүний чанарыг алдагдуулах, гэмтээх эрсдэлтэй байдаг.

Та манай брендээс худалдан авсан дээлийг өөрт хамгийн ойр байрлах мэргэжлийн хуурай хими цэвэрлэгээний газарт аваачин цэвэрлүүлэх боломжтой ба бүтээгдэхүүний шинж чанар болон бусад шаардлагатай мэдээллийг 7707-8884  дугаарын утсаар холбогдон лавлана уу.


HOW TO CLEAN MICHEL&AMAZONKA'S READY-TO-WEAR CLOTHES?

All our designs have product care label sewn inside along with spare buttons and ornament samples. Please follow the instruction written on the label for your garment care. Do not use strong chemical cleaners if you are cleaning at home. Always use gentle and natural laundry detergent to keep the fabric clean and soft, and also to prevent colour fading.

Please double check the product label before washing your clothes. “Washing garments too often can actually cause damage to the fibres and hence decrease the lifespan.


Мичел Амазонка брендийн өдөр тутмын хувцасыг хэрхэн цэвэрлэх вэ?

Манай брендийн бүх бүтээгдэхүүн өөрийн арчилгааны зааврыг бичсэн шошготой очдог ба хувцас хэрэглэлийн дотор талд байрлуулан оёсон байдаг. Тус зааварчилгааны дагуу хувцас хэрэглэлийг арчлах бөгөөд гэрийн нөхцөлд арчлахдаа хүчтэй химийн бодис ашиглахгүй, аль болох байгалийн гаралтай зөөлөн шинж чанартай цэвэрлэгч бодисуудыг ашиглах нь зүйтэй. 

Бидний зүгээс хувцас хэрэглэлийг хуурай хими цэвэрлэгээг ашиглан цэвэрлэх нь хамгийн аюулгүй гэж үздэг бөгөөд хэрэв гэрийн нөхцөлд угаах бол та бүтээгдэхүүн арчилгааны шошгыг нягтлан шалгана уу. Нэмэлт тодруулах зүйлс байвал бидэнтэй холбогдон зөвлөгөө авч байна уу.